![](/uploads/201401/news/thumb/6e2651fadd7df56bda5052893c989cd2_x3.jpg)
Өвлийн улиралд халтиргаа гулгааны улмаас жилд дунджаар 24 мянган хүн бэртэж гэмтдэг гэсэн статистик байдаг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэлсэн. Уг аян гурван сар өрнөх бөгөөд аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн цас, мөсийг цэвэрлэсэн байна.
Халтиргаатай гудамж, замуудын цас мөсийг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.