Шууд Chart

П.Сүхбаатар: Шинэ мөнгөн дэвсгэрт хөдөө орон нутагт ч хүрэлцээтэй байхаар нийлүүлсэн

2014-01-23 09:50:53

Сар шинэ дөхөж байгаатай холбогдуулан шинэ мөнгөн тэмдэгтийн эрэлт хэрэгцээ ихэсдэг. Түүнчлэн сүүлийн үед бага мөнгөн дэвсгэртүүдийг гадагш нь арилжаалах хэрэг гараад байгаа талаар мэдээлэл гарах болсон юм. Тиймээс энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас тодрууллаа.
 
-Сар шинийн баяр дөхөөд шинэ мөнгөн дэвсгэртүүдийн эрэлт өсч байна. Иргэд шинэ мөнгийг арилжааны банкуудаас авах боломж хэр байгаа вэ?
 
-Сар шинийн баярыг тохиолдуулаад бид шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд  гаргаад байна. Банкууд ч биднээс захиалж авч байна. Аль ч банкин дээр очсон шинэ мөнгөн дэвсгэртийг солиулж авах боломжтой болж байгаа юм. Ямар нэгэн төвөг байхгүй гэдгийг бас энд нэмж хэлмээр байна. Өмнөх жилүүлдэд шинэ мөнгөн дэвсгэртийг бага хэмжээгээр гүйлгээнд гаргаж байсан учраас зарим иргэд энэ байдлыг ашиглан шинэ мөнгөн тэмдэгтийн дамлан, худалдаалах асуудлууд гардаг байсан. Харин одоо бол хөдөө орон нутагт ч гэсэн хангалттай шинэ мөнгөн дэвсгэрт хүрч байгаа юм.
 
-Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгт ихээр илрэх болсон байна. Сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
 
-Хуурамч мөнгөн тэмдэгтүүд их илэрч байна. Голдуу шатахуун түгээх станц, жижиг супер маркетуудаас илэрч байгаа юм. 14 хоногтоо нэг хуурамч мөнгө илрэх жишээтэй байна. Бид цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж, таслан зогсоохыг зорин ажиллаж байна. Түүнчлэн 1994 оны таван мянгатын дэвсгэр жаахан цайвар өнгөтэй байдаг.Үүнийг иргэд хуурамч мөнгө гэж андуурах тохиолдлууд гарч байгаа. Нэг төгрөг, таван төгрөгийн дэвсгэртийг хил давуулан ихээр гаргаж байгаа тохиолдол гарсан учраас хуулийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа.
 
-Зоосон мөнгө гүйлгээнд яагаад оруулахгүй байна вэ?
 
-Бутархай мөнгө хадгалагдаж байгаа. 10, 20, 50, 100, 500 төгрөгийн зоосон мөнгө бий.Сүүлийн хэдэн жил зоосон мөнгө гүйлгээнээс татагдчихсан юм. Яагаад гэхээр  манай монголчууд бутархай, жижиг мөнгө хэрэглэж сураагүй, тоодоггүй болохоор хэрэглээ шаардлагад нийцэхгүй болчихоод байгаа юм. Дээр нь зоосон мөнгийг ихээр хуурамчаар хийж, гүйлгээнд оруулан иргэдийг хохироогоод байна шүү дээ. Уул нь аливаа улсын Үндэсний валют нь нэг гэсэн нэгжээс эхэлдэг. Тиймээс гадаад улсуудад нэг центийг ч хямгаддаг юм билээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

П.Сүхбаатар: Шинэ мөнгөн дэвсгэрт хөдөө орон нутагт ч хүрэлцээтэй байхаар нийлүүлсэн  
Үзсэн: 2873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-01-23 16:57
Turiin bank solih shine mongo bhgui gej bna
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-23 15:06
turiin bankin deer mungu soliulah gesen solij uguhgui bna

Бидэнтэй нэгдээрэй