Шууд Chart

"Баттрейд Си" компани 120 тонн чихрийг хуурамч бичиг баримтаар оруулж ирэхийг завджээ

2014-01-23 10:04:00

Их хэмжээний чихэр хуурамч бичиг баримтаар оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын бүртгэлтэй “Баттрейд Си” компанийн ОХУ-аас оруулж ирсэн хоёр вагон буюу 120 тонн чихэр, чихрийн бүтээгдэхүүний дагалдах эх бичиг баримтыг тус компаний эрх бүхий ажилтан санаатайгаар сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн  гаалийн зөрчил үйлдэгдсэн байна.

Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувь бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг гаалийн улсын байцаагчид илрүүлээд байна. Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Баттрейд Си" компани 120 тонн чихрийг хуурамч бичиг баримтаар оруулж ирэхийг завджээ  
Үзсэн: 5025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй