Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс дүүргийн есөн хорооны Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтад дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төлөөллүүд оролцож хамтарсан багийн гишүүдтэй санал солилцсон байна.
Уулзалтын төгсгөлд хороодын хамтарсан багийн 2018 оны ажлыг дүгнэж нэгдүгээр байрт шалгарсан Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, дэд байрт орсон 28 дугаар хороо, гуравдугаар байр эзэлсэн 23 дугаар хорооны хамтарсан багийг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Хамтарсан багийн гишүүд туршлага солилцлоо | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.