![](/uploads/201401/news/thumb/03d0adc5cce0343d21cfd9e06a741cfd_x3.jpg)
Нийгмийн даатгалын тухай хуульд малчид сайн дураар даатгуулын шимтгэлээ төлөхдөө сар, улирал, жилээр төлж болохоор уян хатан зохицуулалт оруулж байна.
Тодруулбал, малчид ноос ноолуурын, өвлийн идэшний цагаар буюу орлоготой болсон үедээ даатгалын шимтгэлээ төлөөд явах боломжтой юм.
Мөн сайн дураар даатгуулагч төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулснаар тэдний, ялангуяа малчдын нийгмийн даатгалд хамрагдалт сайжирч, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
Малчдын сайн дурын даатгуулагчийн тоо нэмэгдэнэ | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.