![](/uploads/201401/news/thumb/e846b6e41741a4c92fdf0e1f9ee71853_x3.jpg)
Улсын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй дөрвөн сум байгаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан, Дорноговь аймгийн Хатанбулаг, Говь-Алтай аймгийн Алтай сумд юм.
Говь-Алтай аймгийн Алтай сумын хувьд нарны эрчим хүчээр хангагддаг бөгөөд аймгийн төвөөсөө 330 км-ийн алслагдмал тул асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа талаар албаныхан онцолдог.
Харин Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хувьд энэ жилдээ багтаан эрчим хүчинд холбохоор болсон талаар ерөнхий сайд тайлан мэдээлэлдээ онцолсон.
Тэгвэл Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжист сумд харанхуй хэвээр сар шинээ угтаж байна. Уг нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн энэ сарын эхээр орон нутагт ажиллахдаа холбогдох албаныхантай уулзаж, “20-ны өдрийн дотор эрчим хүчтэй холбох ажлыг гүйцэлдүүлэх” үүрэг өгсөн.
Сумдыг эрчим хүчтэй холбох ажлын тендерийг авсан “Ойгон нуур” компанийн зүгээс хийсэн тайлбартаа “бараа материал хил гааль дээр саатсан, холоос материалаа татаж байгаа нь цаг хугацаа алдахад хүргэж байгаагаас шалтгаалан ажлын явц удааширсан байгаа” хэмээжээ.
2013 онд ажлаа гүйцэтгэн хүлээлгэж өгөх ёстой байсан уг тендерийн ажил ийн удааширч, албаныхан өөр хоорондоо адилгүй тайлбар хийсээр байтал сумд харанхуй хэвээр шинэлэх нь тодорхой боллоо.
Ямартай ч УИХ-ын гишүүн Д.Ганбатын сүр дуулиантайгаар сар шинээс өмнө сумдыг эрчим хүчээр хангана хэмээн түгээсэн мэдээлэл талаар болж, “Ойгон нуур” компани Баянлиг сумын эрчим хүчийг эл хоёр сумтай холбох үүрэг бүхий 35кВ-ын шугамаа ирэх гурван сараас татаж дуусгах талаар орон нутгийн удирдлагуудад мэдэгджээ.
Эрчим хүчгүй сумд харанхуй хэвээр сар шинээ угтаж байна | ||
Үзсэн: 1874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.