“Наньжин 2014” залуучуудын олимпийн их наадмын ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Э.Мөнхбилэг шүүхээр болжээ.
Залуучуудын олимп шүүх эрхийн эхний шатны шалгаруулалт 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Харин хоёрдугаар шат нь 2013 оны 11 дүгээр сард эхэлж, 30 шүүгч шалгарсан тэдгээрээс дахин шалгаруулалт явуулж, арвыг нь тэнцүүлжээ.
Уг тэмцээнийг Ази тивээс Монгол, Малайз, БНХАУ, Хонконг зэрэг дөрвөн орны шүүгч шүүх болсноос нэг нь Монголын шүүгч тодорсон байна. Э.Мөнхбилэг дөрвөн жилийн өмнө Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпийн наадамд Монгол улсаас ганцаараа шүүгчээр ажилласан бөгөөд 2014 оны олимпийг шүүх болсноор хоёр дахиа энэ наадмыг шүүх болж байна.
“Наньжин 2014” хүүхдийн олимпийн ширээний теннисний тэмцээнийг 12 шүүгч шүүн явуулах аж.
Э.Мөнхбилэг “Наньжин 2014” залуучуудын олимпийн шүүгчээр ажиллана | ||
Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.