![](/uploads/201401/news/thumb/471115324249b8498ad493ee9e4aa182_x3.jpg)
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 21 жилийн ял оноогоод байгаа.
Төрийн ордны хашаанд буу мөрөвчлөн орохыг завдаж, хэд хэдэн газарт бөмбөг тавьсан эл эрхмийн яллах дүгнэлтийг олон нийт янз бүрээр хүлээн авч, санал бодлоо илчилсээр байгаа юм. Уг асуудлаар жиргээчдийн дунд ч бас халуухан маргаан өрнөөд байна. Ц.Мөнхбаярыг ялласан нь зөв гэсэн жиргээчдийн эсрэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн бодлоо илэрхийлсэн нь олны анхааралд өртлөө. Тэрбээр “Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Байгал орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хүн бүрийг би өмөөрөх болно. Улстөрийн тэмцлийг түүх шүүдэг болохоос шүүх шүүдэггүй юм. Асуудал Ц.Мөнхбаярт байгаа юм биш. Түүний тэмцлийн зорилго, утга агуулгадаа байгаа юм” хэмээн жиргэсэн байна.
![](/uploads/assets/image/e175dedff6ffe9daoriginal.png)
Ж.Батзандан: Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй | ||
Үзсэн: 2488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.