Шууд Chart

1.4 тэрбум төгрөгийг оюутны замын зардалд өгчээ

2014-01-23 14:17:05

Алслагдсан аймаг орон нутгийн оюутан буюу оршин суугаа газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа суралцагчдын замыг зардлыг буцаан олгодог журам 2011 онд гарсан.

Журмын дагуу суралцагчийн өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан зардлыг очсон, ирсэн баримт буюу хот хоорондын зорчих тээврийн хэрэгсэлд мөнгө төлсөн тасалбарыг үндэслэн Сургалтын төрийн сангаар дамжуулан жилд нэг удаа олгодог. Гэхдээ үүнд зөвхөн аймгийн төв хүртэлх зай болон зардал хамаардаг.

Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш  давхардсан тоогоор нийт 43681 оюутанд 1.4 тэрбум төгрөгийг олгожээ.
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

1.4 тэрбум төгрөгийг оюутны замын зардалд өгчээ  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй