Шууд Chart

“Алтан хуур” наадам болно

2014-01-23 15:37:09

Нийтийн дууны шилдэгүүдийг шалгаруулах "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд энэ оны 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа.

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, “Гүн урлал” студи, “ТВ-5” телевиз, MGL Media Group, www.URLAG.mn сайт зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд, ерөнхий шүүгчээр МУСГЗ Ч.Буянхишиг, шүүгчдээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Х Entertaiment” студын найруулагч Б.Батхуяг, “Сэлэнгэ долгио” чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан нар ажиллаж байна.

Мөн  дараах 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

1. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Алтан хуур” наадам болно  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй