Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын “Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн өнөөдөр “Блю Мон” центрийн “Norphei Art gallery”-д нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр дэлгэж байна.
Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, тэдний сонирхлыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлжээ. Түүнээс мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр ажиллаж шилдэг 80 бүтээлийг тодруулсан нь энэ аж.
Энэ үзэсгэлэнгээс уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээс гадна 2018 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад өрнөсөн онцлог үйл явдлууд мэргэжлийн гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг тольдож болох юм.
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн хүртээл болно.
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэнг тольдоорой | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.