Наадамчин олныг ая тухтай наадахад хэв журмыг хэрхэн сахиулах, мөн хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллахаа өнөөдөр ярилцаж тогтлоо.
Үндэсний ихбаяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн наадамчин олны аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Наадмын тав хоногийн хугацаанд 3800 гаруй албан хаагч онц бэлэн байдалд шуурхай ажиллана гэж ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газрын дарга Лувсандорж хэллээ.
Харин замын цагдаагийн газраас замын түгжрэлийг бууруулах зорилгоор наадамчин олны тээврийн хэрэгслийг Мишээл-Экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд тавиулахаар төлөвлөсөн байна. Иргэд тус газраас автобусаар Цэнгэлдэх рүү зорчихоор боллоо. Түүнчлэн Хүй долоон хураг болон Цэнгэлдэхэд авто зогсоол нэмсэн юм байна. Хүй долоон худагт 7000 мянган машины зосгоол байхаар зохион байгуулжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох ногоон бүсэд тээврийн хэрэгсэл оруулахгүй болохыг ЗЦГ-ын дарга Жаргалсайхан тайлбарлалаа. Баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлан дамжуулах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч бүхий л боломж нөхцөлөөр хангасан орчин бүрдүүлэхээ Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Мөнхтөр онцолсон юм. Иргэдийн аюулгүй байдал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс камержуулалтын системийг олон газар байршуулж байгаа бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 29 камер суурилуулна гэж холбогдох албаныхан хэллээ.
“Хурд” агентлаг
Наадмын хэв журмын зохион байгуулалтын талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 2328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.