![](/uploads/201401/news/thumb/1d4d2668ba2df20863cfdbf5d0695646_x3.jpg)
"Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх" сэдэвт талуудын хэлэлцүүлэг БОНХЯ-ны Хаан танхимд өнөөдөр 10:00-15:00 цагт болно.
Хэлэлцүүлгээр хууль бус агнуурыг бууруулах бодлогын шинэчлэл хийх шаардлага, хууль бус агнуурыг бууруулах бодлогын өнөөгийн байдал, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн давуу болон сул тал, агнуурын бүс нутаг ба хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн ярилцана.
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-296 тоот тушаалаар хууль бус агнуурыг бууруулах эрхзүйн орчны шинэчлэл хийх эрх бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
Хууль бус ан агнуурын талаар өнөөдөр хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.