Шууд Chart

Өнгөрсөн онд 44869 суудлын автомашин нэмэгджээ

2014-01-24 08:50:04

Манай улсын гаалийн байгууллагаас гаргасан тоо баримтаар өнгөрсөн онд нийт 1,6 их наяд төгрөгийн гаалийн болон бусад татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс импортоор орж ирсэн 44869 ширхэг суудлын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийж, 202.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулсан нь нийт орлогын 12,6 хувь болжээ.

Үүнээс суудлын автомашины импортын гаалийн албан татвар 28,2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 69,7 тэрбум төгрөг, онцгой албан татвар 104,4 тэрбум төгрөг нийлээд 202,3 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнгөрсөн онд 44869 суудлын автомашин нэмэгджээ  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй