![](/uploads/201401/news/thumb/3bc420552affb2219bc12dc0b3365d46_x3.jpg)
Монгол улсад үлээвэр хөгжим үүсч хөгжсний 100 жилийн ойг угтан жагсаалын дуу зохиогчдын дунд уралдаан зарлажээ. Жагсаалын дууны бүтээлийг олон нийтэд түгээн сурталчилах зорилготой уг уралдаанд оролцогчдын бүтээлийг гуравдугаар сарын 3-ыг хүртэл хүлээж авах юм.
Эцсийн шалгаруулалт нь гуравдугаар сарын 19-нд хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын байранд болно. Уралдааны шагналын сан нь нэгдүгээр байр таван сая, хоёрдугаар байрыг гурван сая, гуравдугаар байр нэг сая, тусгай байрны таван бүтээлийг тус бүр 500 мянган төгрөгөөр тус тус шагнах ажээ.
Жагсаалын дууны улсын уралдаан болно | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.