![](/uploads/201401/news/thumb/b12d8d6515f9ac099c1266407ff1fb6f_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн Б.Лхагвасүрэн: “Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгтээ бат итгэдэг хүн” Н.Мөнхбат: “Самурай” бондын хүү олон улсын жишигт нийцсэн гэсэн ярилцлага, мөн "Авах эзэн, хаях савгүй автобус", "Бүх цэцэрлэгийг хүүхдэд ээлтэй болгоно" гэсэн нийтлэлүүдийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та “Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цугларчээ”, “Сар шинээр хүний алга дээш харуулахад бэлэгний их бага нь ялгаагүй”, "Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгийн эзэд тодорлоо", "Н.Гантулга: “Болор цом бол” монгол түмний оюуны их баяр юм" зэрэг сонирхолтой ярилцлага, мэдээ мэдээллийг уншиж болох юм.
“Монголын үнэн” сонинд "Ерөнхий сайд: Улаанбаатарын утааны буруутан нь гал түлж чаддаггүй иргэд", "Э.Цацрал: Шилдэг уран нугараачдын нэг болохыг хичээсэн" зэрэг ярилцлага, "Яруу найрагчид Арвай хээр хотыг зорив" зэрэг мэдээллүүд хэвлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд "Р.Гончигдорж: Хууль гаргаад л засгийг огцруулдаг байж таарахгүй", "Тэргүүлэгч орнууд алтны нөөцийнхөө 50-иас дээш хувийг төв банкиндаа байршуулжээ", "Ерөнхийлөгч усны асуудлаарх хуралдаанд оролцож үг хэллээ", "С.Чинзориг: Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна" зэрэг нийтлэл, ярилцлагыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарын "О.Чулуунбат: Дотоодын банк нь иргэдээ сэжиглээд эхэлбэл монголд мөнгө орж ирэхээ болино" гэсэн ярилцлагыг онцлож байна.
“Өглөөний сонин” сонины эхний нүүрт "Д.Амарсайханы холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй юу", "С.Авирмэд: Уул уурхайн салбарын өмнөх 20 жилийн алдаа хойшид ч давтагдах нь" ярилцлага, "Хамгийн олон хөрштэй Хятад улс хөршийн бодлогоо шинэчилжээ" зэрэг сонирхолтой мэдээллүүд байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.