АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ дугаар сард гэмт хэргийн шинжтэй 59 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хүлээн авсан 59 гомдол, мэдээллээс 29 гомдол, мэдээлэл буюу 49.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэл буюу 28.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, хоёр гомдол, мэдээлэл буюу 3.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 11 гомдол, мэдээллийг шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 81.4 хувьтай байна.
Мөн Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд энэ сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 385 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 17 буюу шалгасан хэргийн 4.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 24 буюу шалгасан хэргийн 6.2 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 27 буюу шалгасан хэргийн 7.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 315 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 18.2 хувийг шийдвэрлэсэн.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард 385 хэрэг шалгажээ | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.