
Энэ улиралд Үндэсний лигт анх удаагаа орж буй Багануур баг улирлыг хожигдолгүй эхлүүлээд байсан юм.
Тэд энэ удаад улирлын анхны тоглолтоо хийж буй Хөвсгөл аймгийн эсрэг хийлээ. Тоглолтын эхлэлийг Хөвсгөл аймгийн Б.Эрдэмтөгс гайхалтай хийж таван удаа алсын шидэлтийг амжилттай болгож 22-28 харьцаатай баг нь илүү эхний үеийг дуусгасан юм.
Гэхдээ хоёр үед Багануур баг гайхалтай байж эсрэг багтаа ердөө 11 оноог алдаж өөрсдөө 24 оноог авсан.
Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо.
Ийнхүү Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна.
Энэхүү тоглолтод А.Бямбадорж 23 оноо авч багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Б.Эрдэмтөгс 20 оноог авсан юм.
Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.