Шууд Chart

Монгол Улсын тод манлай болон манлай уяач цолонд Т.Ихбаяр, Б.Баянбат нарын зэрэг уяачид тодорхойлогджээ

2018-12-27 09:25:51

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангасан уяачдын тодорхойлолтыг ирэх сарын 5 хүртэл авахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү эсвэл найман айраг хүртсэн уяачид Монгол Улсын алдарт, зургаан түрүү эсвэл 12 айраг хүртсэн уяачид манлай, 10 түрүү эсвэл 20 айраг хүртсэн уяачид тод манлай уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авах аж.

Ингэхдээ тогтсон загварын дагуу товч намтраа бичин аймаг, нийслэл, сум, дүүргийн МСУХ-ны тодорхойлолт нь хавсрагдаж, түрүүлж, айрагдсан хүлгийнхээ өргөмжлөл, гэрчилгээ, дипломыг хуулбарлан ММСУХ-ны ажлын албанд ирүүлэх юм байна.

Одоогоор уяач Т.Ихбаяр, Л.Батмөнх, Д.Баяраа, Б.Энхболд, Ө.Пүрэвбаатар нар тод манлай, Б.Лхагва-Очир, Г.Баярцогт, Д.Дэлгэрбаяр, Б.Баянбат, Х.Бадамсүрэн нар манлай, Г.Ганчулуун, Г.Батболд нар Монгол Улсын алдарт уяач цолонд тодорхойлогджээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тод манлай болон манлай уяач цолонд Т.Ихбаяр, Б.Баянбат нарын зэрэг уяачид тодорхойлогджээ   
Үзсэн: 5948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 22:11
Huvilgaan Batsaihan gej hun aldart uyach boloh baihdaa
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 22:02
Batchuluunii Eruult manlai uyach awah yostoi. Halzan mori uls busees 4 tvrvv 4 airagtai bn
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 19:28
Demjigtsoodol ah MUAU awah boltson bizde
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 13:54
Davaakhuugiin Bayanbat
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 13:33
Naa tsoloo jaahan zambaraatai ondor bosgo tavij ogmooroo

Бидэнтэй нэгдээрэй