"Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай энэ сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт оршин суудаг иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух дөрвөн гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих (хүндэлж харьцсангүй гэх) зүйлээс болж, маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан аж.
Хэргийг шалгаж буй цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулав.
Булганд иргэн “Б” амиа алдсан хэрэг улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэв | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.