Шууд Chart

Хүмүүжигчид ажлын байраар хангагдлаа

2014-01-24 12:53:55

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор эмэгтэйчүүдийн Хорих407дугаар ангийг түшиглэн  “Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэх цехийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан юм. Тэгвэл он гарсаар тус цех бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хотын бүсийн хорих ангиудад нийлүүлэлтээ хийж эхлээд байна. Өнөөгийн байдлаар тус ангид ял эдэлж буй 25 хүмүүжигч уг цехед ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ажилласан хугацааных нь 3,5 сая төгрөгийн цалинг 1 дүгээр сарын 22-ны өдөр олгожээ. Ингэснээр тухайн хүмүүжигч гэм хорын нөхөн төлбөртэй бол цалингаасаа төлж, төлбөргүй бол өөрийн нэрийн дансандаа байршуулах боломжтой болж байна.Түүнчлэн Засгийн газраас энэ оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгосонтой холбогдуулан ШШГБ-аас шинээр үйлдвэр, цехүүдийг ашиглалтад оруулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүмүүжигчдийг  бүрэн ажлын байраар хангах зорилттой ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүмүүжигчид ажлын байраар хангагдлаа  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй