Шууд Chart

Грекийн баг Рик Питинотойгоор удирдуулна

2018-12-28 07:54:40

Евролигийн шилдэг багуудын нэг Грекийн Афин хотын Панатинайкос багийг АНУ-ын шилдэг мэргэжилтэн Рик Питинотой удирдахаар гэрээ байгуулжээ.

Сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн NBA-н Нью Йорк Никс, Бостон Сэлтикс зэрэг том багийг удирдаж байсан туршлагатай түүний хувьд NCAA буюу Хойд Америкийн коллежийн сагсанбөмбөгийн лигт илүү өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Энэ жил 66 настай Америк мэргэжилтэн Панатинайкос багтай богино хугацааны буюу энэ улирлыг дуусах хүртэл гэрээ хийсэн бөгөөд Евролиг болон Грекийн лигийн бүх тоглолтод хамт байх аж.

Рик Питино нь NCAA-д хоёр өөр их сургуулийн баг удирдаж аварга болж үзсэн цорын ганц дасгалжуулагч юм.

Мөн тэрбээр Пуэрто Рико Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг давхар удирдаж байгаа билээ.

Р.Питино нь коллежийн сагсан бөмбөг, NBA-д нийт 839 хожил авсан шилдэг дасгалжуулагч билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Грекийн баг Рик Питинотойгоор удирдуулна   
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй