Шууд Chart

Францын ерөнхийлөгч хамтрагчаасаа өрх тусгаарлалаа

2014-01-27 10:25:00

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хамтрагч Валери Триервейлерээсээ салж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр AFP мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэрээ хамтын амьдралдаа цэг тавьснаа хэлсэн байна. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө ерөнхийлөгч Олланд жүжигчин Жули Гаиэтэй дотно харьцаатай болсон байж магадгүй тухай нэгэн сэтгүүл мэдээлсэн юм. Үүний дараа хатагтай Триервейлер долоо хоног эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнгөрсөн Бямба гарагт тэрбээр Элисейн ордны "гайхалтай албан хаагчдад" талархаж байгаагаа твиттер хуудсандаа бичжээ. Өөрийг нь жүжигчин Жули Гаиэтэй харилцаатай байгаа гэх мэдээллийг Олланд огт үгүйсгээгүй бөгөөд Триервейлертэй харилцаа муудаад байгаагаа хүлээн зөвшөөрөөд байсан гэж BBC мэдээллээ. Сонирхуулахад тэд огт гэрлээгүй бөгөөд Олланд Триервейлерийг "миний насны хайр" хэмээж байсан удаатай ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Францын ерөнхийлөгч хамтрагчаасаа өрх тусгаарлалаа  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй