Шууд Chart

Оросын шүүх Ходорковскийн хуучин хамтрагчийг суллажээ

2014-01-27 11:00:00

Михайл Ходорковскийн хуучин бизнесийн хамтрагч Платон Лебедев 10 жил хоригдсоны эцэст суллагдлаа. Лебедевийн хоригдох хугацаа ирэх 5 сард дуусгавар болохоор байсан ч Дээд шүүх түүний ялын хугацааг багасгах шийдвэр гаргасан байна. Риа Новости агентлагийн мэдээлснээр Лебедев хойд хэсэгт орших Архангельскийн шоронгоос өнгөрөгч Баасан гарагт гарчээ. Эргэн сануулахад сөрөг хүчнийг санхүүжүүлж, ерөнхийлөгч Владимир Путинтай таарамжгүй харилцаатай болсных нь дараа Ходорковский, Лебедев нарыг татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаж, улмаар шоронд хорьсон юм.  Оросын эрх баригчид ийнхүү нэртэй бизнесмэнүүдийг, мөн Пусси Райот хамтлагийнхныг сулласан явдал нь ирэх сард болох Сочигийн өвлийн олимпоос өмнө улс орныхоо нэр хүндийг өсгөх зорилготой алхам гэж үзэж буй ажиглагчид цөөнгүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Оросын шүүх Ходорковскийн хуучин хамтрагчийг суллажээ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй