Шууд Chart

Газрын гүний дулааныг ашиглаж эхэлнэ

2014-01-27 12:30:04

Манай улс газрын гүний дулааныг ашиглан эрчим хүч, дулаан гаргаж авахад БНСУ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудад газрын гүний дулааныг ашиглан дулаан, эрчим хүч гарган авах шинэ технологийг нэвтрүүлж станц барихаар төлөвлөж байгаа аж.
 
Гэхдээ газрын дулааны процесс удаан хугацаанд үргэлжилж чадах эсэх, эдийн засгийн үр өгөөжийг сайтар судалсны дараа станцыг хэрхэн байгуулах талаар шийдэх юм байна.
 
Эрчим хүч, дулаан гаргах авах арга хэлбэрийн хувьд гүний дулааныг ашиглах нь байгалийн нөөц боломжийг ашиглаж буй учраас байгал, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Газрын гүний дулааныг ашиглаж эхэлнэ  
Үзсэн: 2148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй