Шууд Chart

Сумдын худгийн ус шаардлага хангахгүй байна

2014-01-27 12:49:46

Мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнгээс үзвэл орон нутгийн таван худаг тутмын гурав нь гэрчилгээтэй байдаг байна.

Архангай, Баян-Өлгий, Дархан, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Увс, Дорнод аймгуудын ихэнх худгууд гэрчилгээгүй байгаа юм.

Харин Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймгуудын ихэнх сумдын худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй байснаас гадна орон нутаг дахь хяналт шалгалтад хамрагдсан 900 худгийн 300 нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэртэй байжээ.
Сумдын ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн химийн шинжилгээний дүнгээр 12 сумын ус хатуулаг, 30 сумын ус магни, 50 сумын ус төмөр, хоёр сумын ус хлоридын агууламж, стандартын шаардлага хангахгүй байжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сумдын худгийн ус шаардлага хангахгүй байна  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй