Шууд Chart

Брокли юунд тустай вэ

2019-01-07 16:48:34

Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм.

Харшилд тустай

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.

Цатгалан мэдрэмж төрүүлдэг

Энэ нь хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдэд хэрэгтэй.

D витаминийг нөхдөг

Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.

Нүдний хараанд сайн нөлөөтэй

Броклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найрлагад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.

Сайхан арьстай болоход тусална

 

Зүрхний өвчинд тустай

Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.

Уургаар баялаг

Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ.

Булчингийн агшилтад сайн нөлөөтэй

Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм. 

Ясанд тустай

Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг "жижиг" броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ. 


Брокли юунд тустай вэ   
Үзсэн: 1942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 17:45
Сайн шүү

Бидэнтэй нэгдээрэй