![](/uploads/201401/news/thumb/7cb0ed752e367d9fe79ce799eb7f33b9_x3.jpg)
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохиогддог “Морин хуур” наадам өнгөрсөн Бямба гарагт шилдгүүдээ тодрууллаа.
27 дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадамд 104 бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шалгаруулалтад 26 бүтээл үлджээ.
Наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бөгөөд шүлгийг МУСТА Л.Гаваасүрэн бичиж, МУГЖ Ц.Төвшинтөгс дуулж амьдруулжээ.
Дэд байрыг “Анир” студийн захирал МУСТА Б.Алтанхуяг “Амьддаа бие биеээ хайрла” дууны найруулгаар хүртжээ.
“Морин хуур-2013” наадмын эзэд тодорлоо | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.