Шууд Chart

Нутаг дэвсгэрийн 9.4 талбайг олгоод байна

2014-01-27 15:43:03

Манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын компаниуд 1226, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани 295, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани 134 байгааг Ашигт малтмалын газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай ес, Виржинийн арлуудад бүртгэлтэй нэг компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихээ больсон байна.
 
Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэх талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгоод байгаа юм.
Өнгөрсөн онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болсон байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нутаг дэвсгэрийн 9.4 талбайг олгоод байна  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй