Шууд Chart

Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

2013-07-05 13:44:53

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн талбайд хөдөлгөөнд оролцох, зогсоолд байрлуулах автомашины зөвшөөрлийг олгож эхэлжээ.

Наадамчдад “А”-400, “Д”-100, “Ж”-170, “М”/ногоон/-3000, “М”/улаан/-1000, “Ү”-500, “Г” гэсэн долоон төрлөөр 3000 ширхэг зөвшөөрлийг  борлуулах юм байна.

Олгох байдал:

“А”, “Д”, “Ж” зөвшөөрлийг  Нийслэлийн Засаг даргын Тамгийн газраас тус бүр 20 мянган төгрөгөөр,
“Y зөвшөөрлийг дүүргүүд дэх Худалдаа үйлчилгээний хэлтсээс 10 мянган төгрөгөөр
“М”/улаан/, “Г” зөвшөөрлийг дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаар тус бүр 10 мянган төгрөгөөр,
“М” /ногоон/ зөвшөөрлийг 3000 төгрөгөөр тус тус олгоно.

Мөн наадмын хамгаалалт  орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй бөгөөд Хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер суурилуулан хянахаар болжээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй