Монгол Улсын Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци болон "Хасү мандал трейд" ХХК-ийн Нисэхийн дэнжид барьж байгаа 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны цогц хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаны бусад хүмүүс уг хорооллын нээлтийн ажиллагаанд оролцож, албан ёсоор нээлт хийлээ. "Буянт-Ухаа 1" хорооллын 1764 айлын орон сууцны 1575 айлын орон сууцыг үндэсний ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци барьж байгаа бол үлдсэн 189 айлын орон сууцыг "Хасү Мандал трейд" ХХК барьсан юм.
"Буянт-Ухаа 1" хороолол нь бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдэд зориулагдсан 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэх бөгөөд доороо автомашины дулаан граж, хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна цэцэрлэг, үйлчилгээний төвийн цогцолбор юм.
567 айлын орон сууц бэлэн боллоо | ||
Үзсэн: 1846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.