
Криштиано Роналдо хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ Альберто Фантрау хэмээх нэгэн найзыгаа дурсжээ. Тэрбээр "Тиймээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм" гэв.
Хүмүүс гайхшран хараад “Ноён Фантроу гэж хэн бэ?” гэхэд "Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглодог байв. Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм. Тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв. Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто хоёр дахь гоолыг оруулсан. Ийнхүү гурав дахь гоол хүн бүрийг алмайруулсан. Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийв. Ингэж би Лисбоны спортын академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс "Яагаад ингэсэн юм бэ" гэхэд тэр "Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ" гэж хариулсан юм.
Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзаад, Роналдогийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “Тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна.
Сэтгүүлчид түүний тансаг байшин, “Мерседес бенз” машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “Энэ бол Роналдугийн бэлэг” гэж хариулжээ.
Кристиано Роналдогийн сургамж | ||
Үзсэн: 2353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.