Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлнэ

2014-01-28 09:28:03

Монгол Улсын Засгийн газрын ээлжит  хуралдаан16.00 цагт эхэлнэ.  

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн бямба гарагт хуралддаг ч 25-ны бямба гаригт Улсын сайн малчдын зөвлөгөөн зэрэг сайд нарын оролцох хэд хэдэн ажил давхацсан тул Засгийн газрын хуралдааныг өнөөдөр болгон хойшлуулжээ.

Өнөөдрийн хуралдаанаар Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай /Л.Болд/, Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай /Ч.Улаан/, Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ч.Улаан/, Худалдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай /Х.Тэмүүжин/, Тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай /Ц.Оюунгэрэл/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай /Ц.Баярсайхан/, Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалын татварын хувь хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай /А.Гансүх/ асуудлыг хэлэлцэх юм.
 
Мөн  автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай /Д.Ганхуяг, Ч.Улаан/, Хэлэлцээр батлах тухай /Х.Баттулга/, Чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Н.Батбаяр/, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Зарим аймаг, сумдын дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл /М.Сономпил/ зэрэг 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагт эхэлнэ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй