Канадын Саймон Фрэйзэрийн их сургууль болон ЭМШУИС-ийн НЭМС-ийн багш, оюутны хамтарсан баг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран “Нийслэлийн утаа жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг тогтоох /УГААР/ судалгаа”-г эхлүүлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд гаргасан хамгийн их агаарын бохирдолттой хотуудын жагсаалтад Улаанбаатар хоёрт бичигджээ.
Нийслэлд агаарын чанарын хэмжилтээр хамгийн их бохирдолттой цэг нь Сүхбаатар дүүргийн 100 айл орчим гэсэн судалгаа гарсан учраас энэхүү судалгааг Сүхбаатар дүүргээс эхэлж байгаа юм.
Судалгаагаар Сүхбаатар дүүргийн 540 жирэмсэн эхийн ургийн өсөлтөд агаарын бохирдол нөлөөлж буй эсэх болон учруулж буй хор хөнөөлийн хэмжээг судлах юм байна.
Судалгаагаар Сүхбаатар дүүргийн 540 жирэмсэн эхийн ургийн өсөлтөд агаарын бохирдол нөлөөлж буй эсэх болон учруулж буй хор хөнөөлийн хэмжээг судлах юм байна.
Мөн сонгож авсан ээжүүдийнхээ 50 хувьд агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг гэрт нь суурилуулж, судалгаа хийн агаар цэвэршүүлэгч тавиагүй айлын жирэмсэн эхчүүдтэй харьцуулж үнэлэх аж.
Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгааг судална | ||
Үзсэн: 1957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.