Шууд Chart

2900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэлээ

2014-01-28 09:50:14

Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар  анх удаа нийслэл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг тооллого хийх, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан.

 Тооллогоор нийслэлд 2.8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа нь бүртгэгдсэн байна. Гэвч энэ үнэлэгээг холбогдох албаныхан бодит бус хэмээн үзэж байгаа аж.

Учир нь иргэд  татвар бага төлөхийн тулд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө бодит үнэлгээнээс доогуур үнэлдэг, эсвэл банкны зээлд хамрагдахын тулд хэт өндөр үнэлэх явдал цөөнгүй байдаг.
 
Тооллогын үр дүнд  нийслэлийн төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлснээс гадна 2900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэсэн байна.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

2900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэлээ  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй