Шууд Chart

“DMU” клүбийн тоглогчдод “Аз жаргалын жигүүр" ТББ-ын зүгээс пүүз гардууллаа

2019-01-14 11:42:48

"OnHappy" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч "Аз жаргалын жигүүр" ТББ-ын зүгээс “DMU” клүбийн тоглогчдод хөлбөмбөгийн спортын чухал хэрэгслийн нэг болох тоглолтын пүүз гардууллаа.

Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн боловсролын чиглэлээр дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Отгонтөгс, гүйцэтгэх захирал Л.Буд "DMU" баг тамирчдад удахгүй эхлэх футзалын УАШТ, лигийн тэмцээнд нь өндөр амжилт хүсч, "OnHappy" олон улсын байгууллагаар дамжуулан Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн клүбүүдтэй холбож өгөх хүсэлтэйгээ уламжлав.

"Аз жаргалын жигүүр" ТББ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 































Нийтэлсэн: У.Баярсайхан

“DMU” клүбийн тоглогчдод “Аз жаргалын жигүүр" ТББ-ын зүгээс пүүз гардууллаа  
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй