![](/uploads/201401/news/thumb/91d43b8fbc92a8662caeaa6ef713642e_x3.jpg)
“Erdene Resourse Development” компани Алтан нар ордод өнгөрсөн улиралд хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа.
Судалгааны дүн гарсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ.
Учир нь дээрх судалгааны дунд Алтан нар ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгаа нь тогтоогджээ.
Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, есөн грамм мөнгө байгааг судалжээ.
Баянхонгор аймагт байрладаг уг орд нь Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын орд болохыг “Erdene Resource Developmenf-ийн ерөнхийлөгч онцолсон байна.
Алтан нар орд Оюутолгойн дараа орохоор нөөцтэй | ||
Үзсэн: 2465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.