Шууд Chart

Авлигатай тэмцэх газрын удирдлагын гэрт тэсрэх бөмбөг байрлуулсан байжээ

2019-01-15 11:00:00

Индонез Улсын Авлигатай тэмцэх газрын удирдлагууд болох Агус Рахарджо, Лаоде Сиариф нарын гэрт энэ Лхагва гарагт тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг олж илрүүлжээ. 

Эхний байдлаар ноён Лаодегийн гэрт шилэн лонхонд хийсэн ямар нэгэн шатах, дэлбэрэх зүйл /Molotov cocktail/-ийг дэлбэрсэн байж болзошгүй байна. Үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Бригадын генерал Деди Прасетео: “Бид шилний хэлтэрхийнүүд болон утаа суунаглаж байхыг олсон. Одоогийн байдлаар Molotov cocktail эсвэл өөр төрлийн тэсрэх бодис байсан эсэхийг тогтоож амжаагүй байна гэжээ.   

Жакарта Постын мэдээлж буйгаар тэсрэх бодисын мэргэшсэн ажилтан Лхагва гарагийн өглөөний 5.30 цагт ноён Агусын гэрийн хашаанаас хар цүнх өлгөөтэй байгааг олсон байна. Уутнаас  тэсрэгч бодис, кабел бүхий гар хийцийн тэсрэх бөмбөг гарч ирснийг ажилтан даруй аюулгүй болгожээ. Үүнтэй нэг цаг хугацаанд Molotov cocktail-ийн үлдэгдэл байж болзошгүй зүйлс ноён Лаодегийн гэрээс олдсон байна.  

Авлигатай тэмцэх газрын орлогч дарга Лаоде шөнийн 1 цагийн үед сэжигтэй хүмүүс гэрийнх нь ойр хавьцаа байгааг хяналтын камернаас харж, холбогдох хүмүүст мэдээлжээ. Мөн түүний хөршүүдийн нэг нь ижил цагт шил хагарахыг сонссон гэж мэдэгджээ. Үндэсний цагдаагийн газар уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөж байна.


Авлигатай тэмцэх газрын удирдлагын гэрт тэсрэх бөмбөг байрлуулсан байжээ  
Үзсэн: 1366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй