Шууд Chart

Өсвөрийн бөхийн барилдаан өнөөдөр болно

2014-01-28 10:55:20

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны нэг болох өсвөрийн хүүхдийн бөхийн барилдаан болно.

Уг барилдаанд энэ жил 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд оролцох юм.

Улсын шонхор төрийн их баяр наадмын хоёр түрүүтэй Аврагчийн  Батжаргалын Лхагвадорж, Өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальт Аварга лицей сургуулийн сурагч Даваадоржийн Эрдэнэтулга, Аврагчийн Б.Түвшинтөгс, Аваргын Э.Ананд, Хилчин спорт хорооны Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн харьяат Шонхор лицей сургуулийн сурагч О.Эрдэнэбат, Ховд аймгийн Б.Одгэрэл, Өвөрхангай аймгийн Б. Хатанбаатар, Булган аймгийн О.Намнансүрэн нарын шилдэгүүд өнөөдөр хүч үзэх юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өсвөрийн бөхийн барилдаан өнөөдөр болно  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй