Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санаачлан өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч нартай хамтарсан зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын байранд зохион явууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийн биеийн байцаалт, гэмт үйлдлийн арга, гэрэл зураг, онцлог содон шинж тэмдгийг агуулсан нэгдсэн цахим сан байгуулах, дээрэмдэх гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлэх талаар санал нэгдсэн юм.
Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.