Шууд Chart

Ч.Гансүхийн шүүх хурал хойшиллоо

2014-01-28 11:21:57

Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй О.Бямбасүрэн, н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Шүүх хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хурлын товыг хойшуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг хоёрдугаар сарын 17 хүртэл хойшлуулсан байна.

Түүнд холбогдох хэргийг өмнө нь нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Хэргийг сануулбал, бусдаас их хэмжээний мөнгө авлигад авч, татварыг нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрсөн оны  нэгдүгээр сард  АТГ-аас ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний дүү Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн нарыг шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ч.Гансүхийн шүүх хурал хойшиллоо   
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй