Ус цаг уур, орчны шинжилгээний газраас сар шинийн өдрүүдийн цаг агаарын байдалтай холбогдуулан анхааруулга зарлалаа. 2014 оны 1 дүгээр сарын 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 2 сарын 1-2-нд зарим газраар цас орно.
Салхи сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар 7-12 м/с, ялангуяа 30-31-нд Алтайн салбар уулс, Говийн аймгуудын нутгаар, 2 сарын 1-2-нд Говь, талын зарим нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур 1 сарын 30-31-нд харьцангуй дулаан байх боловч 2 сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-ноос бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Идэр, Тэсийн голын хөндий, Увс нуур, Дархадын хотгороор өдөртөө 25-30 хэм шөнөдөө 38-43 хэм, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус шөнөдөө 30-35 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 6-11 хэм шөнөдөө 15-20 хэм, бусад нутгаар өдөртөө 13-18 хэм, шөнөдөө 23-28 хэм хүйтэн байх төлөвтэй.
Иймд сар шинийн баяраар цасан болон шороон шуурга шуурч, шинийн 2-ноос хүйтний эрч чангарах тул хөдөө гадаа явж золгот хийх гэж буй хүмүүсийг анхаарал болгоомтой явахыг цаг уурын газраас анхааруулж байна.
Сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал тааламжгүй байна | ||
Үзсэн: 1770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.