Шууд Chart

Гурван боксчин медалийн болзол хангалаа

2014-01-28 13:01:12

Энэ сарын 24-нд Тайландын Бангкок хотноо эхэлсэн сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд нийт 16 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт, 60 кг-ын жинд Э.Бат-Өлзий, 64 кг-ын жинд Г.Далай, 69 кг-ын жинд Г.Цэнгүүн нар оролцож байгаа.  Энэ сарын 31-нд өндөрлөх уг тэмцээнд манай ширэн бээлийтнүүдээс  49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медалийн болзол хангаад байна. 49 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Кыргызстаны тамирчин Тилек Босумбаевыг 2:1, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар Непалийн боксчин Сушан Манандарыг 3:0, 56 кг-ын жинд Б.Мишээлт Тайванийн тамирчин Чуан Вэй Лиг 2:1-ийн харьцаатай тус тус хожиж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай боскчид маргааш буюу нэгдүгээр сарын 29-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Гурван боксчин медалийн болзол хангалаа  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй