Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс “Нэг хороо нэг сар” аяныг эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ихээр ирдэг 22 дугаар хороог сонгон авч нэг сарын хугацаатай аяныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүлд аж ахуй нэгжийг оролцуулан зохион байгуулах, авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг татан оролцуулж, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, шүүхийн эрэн сурвалжилт, оршин суух газраасаа сураггүй алга болсон, цагдаагийн байгууллагын Асап санд эрэн сурвалжилагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох юм.
Мөн иргэдэд гэр бүлийн хүчирхийлэл, хөршийн хяналт, хулгайлах гэмт хэрэг, галын түймрийн аюул ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бэлтгэн айл өрхүүдээр тараан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ойр орчимдоо түгшүүр төрүүлдэг иргэдийн талаар мэдээлэл авч, хорооны хамтарсан багийн хяналтад авч хорооны хамтарсан багийн хяналтад авч, дахин хүчирхийлэл үйлдэхээс сэргийлэх сэтгэл зүйн зөвлөгөө , хууль эрх зүйн мэдээ мэдээлэл өгсөн байна.
Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага, мэдээлэл өгсөн иргэдтэй уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байсан, авч чадсан эсэх талаар судалгаа авч, цаашид юун дээр анхаарч ажиллах талаар санал асуулга авна гэж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс мэдээлэв.
"Нэг хороо нэг сар" аян эхэллээ | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.