Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс алба хаагчдынхаа, хэрэгцээ шаардлага, санал хүсэлтэн дээр тулгуурлан 20 айлын шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд, тус хэлтсийн алба хаагчдын төлөөлөл, гэр бүл үр хүүхдүүд оролцож, сар шинийн босгон дээр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
Тус барилгын ажлыг Б.Боролзойхүү захиралтай “Ванхүү” ХХК-ий хамт олон болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, цаг хугацаанд нь ашиглалтанд оруулсанд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, удирдлагын баг, холбогдох төрийн байгууллагууд талархалаа илэрхийллээ.
Цагдаагийн алба хаагчид шинэ орон сууцны түлхүүрээ гардлаа | ||
Үзсэн: 1190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.