Өнгөрөгч Бямба гарагт Гватемалчууд ерөнхийлөгч Жимми Моралесийн зүгээс өөрийнх нь сонгуулийн сурталчилгаанд санхүүгийн зөрчилтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж буй НҮБ-ын харъя авлигатай тэмцэх даалгавар бүхий нэгжийг татан буулгах шийдвэр гаргажээ. Иргэд “Бид авлигатай засгийг эсэргүүцэж байна”, “Бид ял завшилтыг эсэргүүцэж байна” гэсэн уриа, лоозонг барьж жагссан байна.
Моралес Даваа гарагт НҮБ-д хандан Гватемал дахь Олон улсын Ял завшихын эсрэг хороог хаах болсноо зарлажээ. Тус хороо нь 2007 оноос хойш прокурорын газартай хамтран авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилласан билээ. Моралесийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгаж, Үндсэн хуулийн цэц нь ч засгийн газрыг НҮБ-ын даалгавар бүхий нэгжийн ажилчид, холбогдох төрийн алба хаагчдидтай хамтран ажиллахыг тушаасан ч тус улын дээд шүүх дээрх нэгжийн саналыг үндэслэлгүй гэж үзжээ.
Өнгөрөгч онд Олон улсын Ял завшихын эсрэг хороо, прокурорын газрын хамтарсан ажлын хэсэг Моралесийн ерөнхийлөгчийнх нь халдашгүй дархан байдал нь түүний сонгуулийн хууль бус санхүүжилтийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн, цуцлуулах хүсэлтэй байгаагаа дурдсаны хариуд Моралесийн зүгээс 9-р сард дуусах Олон улсын Ял завшихын эсрэг хорооны ажлыг дахин үргэлжлүүлэхгүй байж, тус ажлын хэсгийн ахлагч Иван Васкуэсийг хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байсан билээ.
Олон улсын Ял завшихын эсрэг хороо, прокурорын газар нь хамтран Моралесийн нам нь сонгуулийн үеэр 1 сая орчим ам.долларын санхүүгийн тайланг сонгууль зохион байгуулах байгууллагад мэдүүлээгүй тухай нотлох баримтыг дэлгэсэн юм. Сануулахад, Моралесээс гадна түүний хүү, ах нь 2016 онд татвараас зугтсан, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа юм.
Харин НҮБ-ын нарийн бичиг Антонио Гутэрэс Гватемал улс тэртээ 2006 оноос хүлээсэн хууль ёсны эрхэм үүргээ биелүүлэх ёстой гэж хэлжээ.
Гватемалчууд авлигатай тэмцэх нэгжийг татан буулгах шийдвэрийг эсэргүүцэн жагслаа | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.