Мягмар гарагт Токиогийн дүүргийн шүүх Ниссаны өмнөх захирал Карлос Госнийг суллах хүсэлтийг буцааж, хорих хугацааг үргэлжлүүлэхээр боллоо. Түүнийг хувийнхаа хөрөнгө оруулалтын алдагдлыг 2008 онд Ниссан руу түр хугацаагаар шилжүүлсэнд, цалингаа багасган мэдүүлсэн гэж дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Госн хэдэн сар үргэлжлэх эрүүгийн хэргийн ажиллагааг хүлээх л болж байгаа юм.
Хориод жилийн өмнө тухайн үеийн Ниссаны санхүүгийн байдлыг бүхлээр нь сайжруулж, машин үйлдвэрлэлийн зах зээлд гэнэтийн цохилт өгч, Мицубиши болон Францын Рэнотэй хамтрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн түүнийг өдгөө Ниссан, Мицубишигийн захирлын албан тушаалаас чөлөөлж, харин Рэногийн захирал хэвээр үлдээгээд байгаа билээ. Рэногийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Францын засгийн газар ч Рэногийн дээрхи шийдвэрийг дэмжиж, Японы талын мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг буруутгаж байгаа асуудал нотлогдох хүртэл ижил байр суурьтай байхаа Даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн.
Энэ хэрэг Японы эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүх ажиллагааны тогтолцоог олон улсын анхааралд авчран, зарим практик асуудлууд, өмгөөлөл үзүүлэх, өдөрт 8 хүртэл цаг байцаах зэрэг асуудлууд дээр олны шүүмжлэлийг дагуулаад эхэлжээ.
Японы шүүх Карлос Госнийг суллах хүсэлтийг хүлээж авсангүй | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.