![](/uploads/201307/news/thumb/63556ffdab12604eb748b146aefa4591_x3.jpg)
“Doz entertainment”-ийн хамт олон ихэвчлэн гадаадад зураг авалт нь хийгддэг ээлжит уран бүтээлдээ орсон байна. Тэрбээр “Хөх толбот хүмүүс”, “Цэлмэг тэнгэр”, “Дүүлэн нис” зэрэг уран бүтээлийнхээ үргэлжлэл болгон “Кино шиг амьдрал” хэмээх шинэхэн уран бүтээлийнхээ ажилд ороод нилээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ удаагийнхаа киног Вьетнам улсад хийж байгаа гэнэ.
Тус кино зохиолыг “Doz entertainment”-ийг үүсгэн байгуулагч Ш.Доржсүрэн бичсэн бөгөөд өөрөө найруулан тавьж байгаа аж. Мөн хөөрхөн ааш, ухаалга төрхөөрөө олон сайхан кинонд өөрийн дүр төрхийг тодорхойлох болсон А.Мөнгөнзул продюсараар нь ажиллаж байна.
Гол дүрд нь залуу жүжигчин Баттүшиг, мөн бидний сайн мэдэх “Хэцүү анги” киногоороо танил болсон жүжигчин Уянга нар тоглож буй энэхүү инээдийн кино зураг авалтын бас нэгэн сонирхолтой мэдээ нь Ш.Доржсүрэн, А.Мөнгөнзул хоёр урлагийн амьдралыг сонгосноосоо хойш анх удаа гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын дүрийг бүтээж байгаа аж.
“Doz entertainment”-ийн шинэ киноны зураг авалт үргэлжилж байна | ||
Үзсэн: 2394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.