Шууд Chart

Монголбанк арилжаанд оролцсонгүй

2014-01-28 14:44:25

Монголбанк өнөөдөр хувиар ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Харин своп, форфард хэлцлээр банкууд 19.5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн болон ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүллээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголбанк арилжаанд оролцсонгүй   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй