Шууд Chart

Хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчиллаа

2019-01-19 23:30:30

"Цахим хуудсанд бүсгүй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдэж байгаа гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 6 цагийн дотор илрүүлэн дайчлан баривчиллаа.

Манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна гэж дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ

Тодруулбал 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна гэж дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г

Эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ

Сэжигтэн Б нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас . Хохирогч эмэгтэй 21 настай У, гэрлүүгээ орох гэж байсан хэмээн мэдүүлжээ...


Хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчиллаа  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-20 00:31
iimerhu ymnud uheechee

Бидэнтэй нэгдээрэй